Монголын үндэсний радио, телевизийг Олон Нийтийн Радио, Телевиз /ОНРТ/ болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” судалгааг хийлгэсэн юм. Энэхүү мониторингийг ННФ-ийн захиалгаар Монголын Хэвлэлийн Хүрээлэн нэг жилийн турш хийв. Энэ хүрээнд Олон Нийтийн Телевизийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ нэвтрүүлгийн агуулгад мониторинг хийсний зэрэгцээ орон даяар 1200 өрхийн дунд “Олон нийтийн ТВ-ийн талаарх олон нийтийн үнэлэмж”-ийг судалсан нь ихээхэн үр дүнтэй боллоо. Төслийг хэрэгжүүлэхэд Аархусын Их сургуулийн профессор Пол Эрик Нилсен, мөн сургуулийн хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн судалгааны магистр Деннис Скибстед нар зөвлөгөө үзүүлэн ажилласан байна.