|
||||
|
||||
|
||||
Монгол Улсын сүүлийн 20 жилийн туршид нэгдэн орсон хүний эрхийн конвенциудын тоог харвал хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үйлсэд ихээхэн ахиц гарсан гэж төсөөлөгдөнө. Тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид хүний эрхийг тунхагласан заалтууд ч хангалттай байдаг. Гэсэн хэдий ч улам бүр өсөн нэмэдэж буй ядуурлын түвшин, хөгжлийн зогсонги байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны доголдол, иргэдийн, тэр тундаа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол нимгэн зэргээс үзэхэд хүний эрхийн баталгаа хэр нимгэн байгаа нь бодит амьдрал дээр илэрсээр л байна. |
|
||||
|
||||
Сонирхлын зөрчлийг зохицуулах нэг хэлбэр болох “Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм”-ийн тухай асуудалд ННФ 2004 оноос анхаарал тавин олон нийтийн санал бодлыг сонсох, олон улсын жишиг туршлагыг судлан түгээх талаар нэлээд ажлыг санаачилан хийсэн билээ. 2008 онд шинээр байгуулагдсан УИХ-тай хамтран энэхүү дүрмийг дахин боловсруулах ажилд туслалцаа үзүүлж, УИХ-ын гишүүд хууль боловсруулах, батлах явцдаа сонирхлын зөрчлөөс ангид байж түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг төсөлд тусгахад ач холбогдол өгч ажиллалаа. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл нь олон улсын жишигт нийцэхүйц болсон гэж ННФ-ын зүгээс үзэж байгаа бөгөөд батлагдан гармагц хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар бэлтгэж байна. |
|
||||
Монголын үндэсний радио, телевизийг Олон Нийтийн Радио, Телевиз /ОНРТ/ болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” судалгааг хийлгэсэн юм. Энэхүү мониторингийг ННФ-ийн захиалгаар Монголын Хэвлэлийн Хүрээлэн нэг жилийн турш хийв. Энэ хүрээнд Олон Нийтийн Телевизийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ нэвтрүүлгийн агуулгад мониторинг хийсний зэрэгцээ орон даяар 1200 өрхийн дунд “Олон нийтийн ТВ-ийн талаарх олон нийтийн үнэлэмж”-ийг судалсан нь ихээхэн үр дүнтэй боллоо. Төслийг хэрэгжүүлэхэд Аархусын Их сургуулийн профессор Пол Эрик Нилсен, мөн сургуулийн хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн судалгааны магистр Деннис Скибстед нар зөвлөгөө үзүүлэн ажилласан байна. |
|
||||
Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдлыг хангах чиглэлээр 2008 онд явуулсан олон талт үйл ажиллагааны нэг чухал үр дүн бол сонгуулийг шударга зохион байгуулах асуудлаар олон талт хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой санал зөвлөмж гаргасан явдал орно. Энэхүү зөвлөмжийн зарим санал УИХ-ын сонгуулийн тухай хууль болон сонгуулийг зохион байгуулахтай холбоотой Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан журамд тусгалаа олсон юм. Тухайлбал сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тод болгох тухай заалт шинээр хуулинд орсон бөгөөд 2008 оны УИХ-ын сонгуулиар анх удаа сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс гурван сарын өмнө интернэтэд байрлуулж, хуулбарыг улс төрийн нам хүчнүүдэд олгон хянах боломжоор хангасан нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахад чиглэсэн чухал алхам болсон юм.
|
|
||||
| өмнөх 1 дараах |
ФОРУМЫН ТӨСЛҮҮД
- АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ
- ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
- НИЙГМИЙН БОДЛОГО
- Хэрэгжүүлэх арга хэрэгсэл
- Жилийн тайлан
- Хэрэгжсэн Төслүүд
- Улс Төрчдийн Ёс Зүй
- Бизнесийн Хөгжил
- Хэвлэл Мэдээлэл ба Сонгууль
- Сонгуулийн Санхүүжилт
- Нутгийн ба Төвлөрсөн Удирдлага
- Газрын Шинэтгэл
- Эдийн Засгийн Сценари
- Сүүдрийн Эдийн Засаг
- Бэлчээрийн Мал Аж Ахуй
- Нийгмийн Салбарын Хувьчлал
- Мэдээлэл Холбооны Технологийн Бодлого
- Хувийн хөрөнгө оруулалтын сан
- Боловсролын төсөв
- ТВ Хэлэлцүүлэг
- Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр
Монгол
English
RSS 








