|
||||
|
||||
|
||||
Өдгөө 30 улсад хэрэгжиж буй “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ыг Монгол Улс 2006 оноос албан ёсоор хэрэгжүүлж байгаа билээ. Энэ санаачлагын санаа нь их энгийн. Олборлох салбарт ажиллаж байгаа компаниуд улсад төлсөн бүх татвар, төлбөрүүдээ олон нийтэд ил тод тайлагнана. Нөгөө талаас Засгийн газар уг салбарын компаниудаас авсан аливаа татвар төлбөрийг ил тод тайлагнана. Нэг зүйлийг хоёр талаас тайлагнаж байгаа учир хоёр тоо тэнцэх учиртай. Хэрэв тоо тэнцэхгүй бол тэр зөрүү юунаас гарч байгааг олж илрүүлэх учиртай.
|
Монгол
English
RSS 








