|
||||
2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Н. Дорждарь, ННФ-ын менежер, dorjdari@forum.mn Төсөв нь Засгийн газрын бодлогын толь билээ. Төсвийн харилцааг шинэчлэн сайжруулах санал санаачлага нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээн тэдний мөнгийг зарцуулах үүрэг хүлээсэн улс төрчид болон төрийн албад нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үр дүнтэй зарцуулах төгс арга замын эрэлд явж байна гэж ойлгож байна. Тиймээс Нээлттэй Нийгэм Форумаас төсвийн харилцааг боловсронгуй болгох чиглэлийн хэд хэдэн асуудлаар өөрсдийн байр суурийг энд илэрхийлэв. Төсвийн шинэтгэл хийх цаг нь болсон, мөн төсвийг тогтворжуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, ил тод байдлыг хангах зэрэг үндсэн зарчмуудыг тодорхой хэмжээнд хуулийн төсөлд суулгаж өгсөн байгааг Нээлттэй Нийгэм Форум дэмжиж байгаа ч улам гүнзгий өөрчлөлтийг хийх шаардлага байгаа гэж үзэж байна.
|
Монгол
English
RSS 








